Tuesday, November 15, 2016

Эмзүйч гэж хэн бэ?

Аюулгүй, үр дүнтэй эмчилгээг явуулах, эмийн чанарыг шалгах, эмийг бүтээх, эмээр хангах зэрэг үйл ажиллагаанд мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн юм. Өөрөөр хэлбэл эм зүйч нь эмийн маркетинг, эмийн технологич, эм шинжээч, клиник эм зүйч зэрэг олон чиглэлээр цаашид сурч, ажиллах боломжтой анагаахын их сургууль төгссөн бакалавр зэрэгтэй мэргэжилтэн юм.

Улаан бурхан өвчний тухай


Хорт хавдрын эсрэг шинэ антибиотик

Оросын Иркутскийн их сургуулийн эрдэмтэд шинэ төрлийн антибиотик нээжээ. Энэхүү антибиотик нь хорт хавдар болон элдэв нян вирусыг устгах боломжтой хэмээн судалгааны багынхан мэдээллэсэн байна. Энэхүү шинэ антибиотик нь мөөгөнцөр, амны идээт үрэвсэл зэргийг анагаах боломжтойн дээр хавдрын эстэй тэмцэх өндөр боломжтой хэмээн Иркутскийн Их сургуулийн хэвлэлийн төвөөс мэдэгджээ. Иркутскийн Их Сургуулийн эрдэмтэд 2014 оноос эхлэн Сибирийн агуйгаар антино-бактерийн шинэ төрлийг хайж эхэлсэн байна. Энэхүү шинэ нээлт нь Красноярск хотоос 130 орчим км-т оршдог Большая Орешная агуйгаас олджээ. Иркутскийн Их Сургуулийн Биологийн судалгааны институтын ахлах судлаач Денис Аксёнов Грибанов “Бид агуйн нуураас 10 шинэ төрлийн антибиотикийг салгаж авсан. Ингээд бид тэдгээрийг бүгдийг нь шинжлээд илүү сайн шинжлэхийн тулд нэгийг нь сонгож авсан” гэжээ. Одоо эрдэмтэд дээрх антибиотикийн найрлагыг бүрэн тодорхойлж, аливаа вирус, өвчний эсрэг хэр идэвхитэй байгааг судалж эхэлжээ.

Хордлгын талаар

Химийн бодис түүний үйлчлэл нөлөөгөөр бие махбодийн дотоод орчин ,бодисын  солилцоонд өөрчлөлт орох ,эд эрхтэн уг бодисын нөлөөнд өртөж амь насанд аюул учрах ,үхэлд хүргэх байдлаар илрэх хурц эмгэгийг хурц хордлого гэнэ.Хорт нөлөө бүхий химийн бодис ,хорт ургамал ,амьтны хор /могой, шумуул, / түүний улмаас үүссэн эмгэгийг эдгээдэг эмийг хүртэл их тунгаар хэрэглэвэл хор болдог. Амьдрал ахуй, үйлдвэрлэл, техникт ашигладаг бодисын зарим нь хүний бие махбодид ам, амьсгал, арьсаар дамжин орсон тохиолдолд хордлого, хорт нөлөө үзүүлдэг. Ийм бодисыг шууд хорт бодис гэж нэрлэхгүй. Энэ бүх бодисыг зөв зохистой хэрэглэвэл амьдрал ахуйн болон үйлдвэрлэлд ашиг тусаа өгдөг. Хүмүүс хорт нэгдэл бүхий бодисыг санамсаргүй, санаатай байдлаар хэрэглэснээс хордлогод ордог. Архинд согтсон үедээ хорт бодисыг санаатай хэрэглэх нь оюун ухааны эмгэг, цочирдолтой холбоотой.
Бие махбодид хорт бодисын орох зам.
1.    Амаар орох
2.    Амьсгалаар орох
3.    Арьс, салст өмссөн хувцсаар орох
4.    Эм тариагаар орох (хорт эмийн тун хэтрэх)
5.    Бие махбодийн нүх сүвээр (шулуун гэдэс, үтрээ, гадна чихний хөндий ) орох
Хорт бодист хордсон клиник шинж нь хордлогын байдалтай өвчтөнг эмнэлэгт заавал хэвтүүлнэ.
.   Хордлогын үед үзүүлэх эмнэлэгийн тусламжийн ерөнхий зарчим
1    Х ордлого үзүүлж буй хорт нэгдлийн бие махбодид орох замыг таслан зогсоож орсон хорыг бие махбодоос хурдан гаргаж цэвэрлэнэ
2    Бие махбодод орсон хорыг уг хорын эсрэг үйлчилгээтэй [antidote] бодисын тусламжтайгаар саармагжуулах бодиснын солилцоог таслан зогсоох хоргүй болгох арга хэмжээг авах
3    Хорт бодист өртсөн эрхтэний үйл ажиллагааг сэргээх хамгаалхад эмчилгээг чиглүүлнэ
4    Хордлого болсон газар нь хордлогийн шалтгаан хорт бодисийн нэр хэмжээ бие махбодод орсон замын тогтооно. Боломж байвал хордлого авсан цаг хугацаа уг бодисын концинтрацийг тогтоох нь зүйтэй.
БИЕ МАХБОДИЙН ХОРДЛОГЫГ ШУУРХАЙ ТАЙЛАХ, ХОРГҮЙЖҮҮЛЭХ АРГА
Амьсгалын замаар хордлого авсан тохиолдолд уг орчноос нь цэвэр агаарт хурдан гаргана. Хувцас, арьс махбодиор дамжиж хордсон тохиолдолд хувцсыг нь тайлах, биеийг нь угаах цэвэрлэх /ус цацах буюу шүршүүрээр угаах, савандах/, эсвэл хорыг нь тосоор арчиж саармагжуулаад дараа нь угаана. Нүдэнд хорт бодис орвол угаалгыг яаралтай хийнэ. Ходоод гэдэсний замд амаар орсон хорыг ходоодыг хаймсуураар угаах, ухаантай үед өөрөөр нь уулгаж бөөлжүүлэх аргаар хоргүйжүүлнэ. Ийм үед 1-1.5-2 л ус /уг хүний байдлаас нь хамаарч/ уулгаж, хэлний угт өөрийнх нь хуруугаар дарж бөөлжүүлэн хэд хэд дахин угааж, цэвэр ус гартал нь уулгаж бөөлжүүлнэ. Ходоодыг нь ингэж угаасны дараа 30%-100-150 мл хүхэр хүчлийн магнийн давс эсвэл вазелиний тос /эмнэлгийн/, туулгын эм уулгаж хоргүйжүүлнэ.
Гэдэс, ходоодонд шингэсэн хорыг гадагшлуулахын тулд усаар бургуй тавьж гаргана. Мөн ходоод гэдсэнд шингэсэн хорт бодисыг өөртөө шингээх үйлчилгээтэй идэвхжүүлсэн нүүрс уулгана. Шингэн юүлж бөөрөө дамжуулж гадагш гаргах гемодиализын аргаар бие махбодийн хорыг гадагшлуулна.
Могой хорт амьтанд хатгуулсан үед арьс салстад шингэсэн хорыг цааш нь бие махбодид шингээх замыг хаахын тулд 6-8 цаг хүйтэн жин тавина. Мөн хор орсон газрыг тойруулан 0.1%-1 мал адреналиныг новокаинтай хольж, нэвчүүлж тарина. Бие махбодид шимэгдсэн хорыг шээсээр туулгаж гаргана. Хор, хорт бодисын улмаас гипотензи болбол судсаар 400-800 мл полиглюкин хийсний дараа 0.9%-1.5-2 л натрийн хлорид, эсвэл полиглюкин хийсний дараа 0.9%-1.5-2 л натри хлорид эсвэл 5%-ийн глюкозын уусмалыг 1.5-2 цагийн хооронд судсаар тарина. Үүний дараа шээс хөөх эм фуросемид /лазикс/ 100-120 мг-ийг судсаар хийнэ. Бие махбодид орсон хорыг хоргүйжүүлэх мэс заслын аргад хэвлийн хөндийн гялтангийн угаалга /диализ/ орно.
ХОРДЛОГЫН ANTIDOTE ЭМЧИЛГЭЭ
Хурц хордлогын үе дэх өвөрмөц (antidote) эмчилгээ нь дараах зарчимд чиглэгдэнэ.
1.    Ходоод, гэдэсний замд орсон хорт бодисыг саармагжуулахад, тухайлбал: азот хүчлийн мөнгөний хордлогын үед хлорт натри /давстай ус/ уулгана.
2.    Бие махбодь, хүний цусанд нэвтэрсэн хорт бодисын өвөрмөц эмчилгээнд, жишээ нь тиолийн бүлэг тиолын нэгдэл үүсгэгч бодисын хордлогын үед 5%-5 мл унитиолыг булчин, арьсан доор тарина. Дээрхи бодис нь металлтай нэгдэж уусмал байдалтай нэгдэл үүсгэх ба энэ нь шээсээр амархан ялгарна. Бие махбодид орсон хорт бодисын солилцоонд уг хорт бодисын солилцоог өөрчлөх чанартай зарим бодисыг ашигладаг. Жишээ нь: Метилийн спирт, этиленгликолийн хордлогын үед этилийн спирт буюу архи хэрэглэнэ. Архи буюу этилийн спирт нь уг хорт бодис элгэнд задарч хорт нэгдэл үүсэхээс урьдчилан сэргийлдэг.
3.    Хорт бодисын бие махбодь дахь биохимийн урвалыг хоргүй болгох үйлчилгээнд тулгуурлан өвөрмөц эмчилгээ хийнэ. Жишээ нь: ФОБ-т хордсон үед холинэстраз фермент дипироксим 15%-1 мл-ийг арьсан дор тарина.
4.    Эмийн антагонизмын үйлчилгээ, бие махбодид явагдах биохимийн үйлчилгээнд тулгуурлан орсон хорыг саармагжуулна.
ХОРДЛОГЫН ҮЕИЙН ШИНЖ ТЭМДГИЙН ЭМЧИЛГЭЭ
1.    Хорт бодисын хордлогын улмаас сэтгэц мэдрэлийн өөрчлөлт янз бүрийн шатлалтай илэрдэг. Сэтгэц, хөдөлгөөний хөөрөл, дэмийрэл, солиорлын үед дараах эмчилгээг хийнэ.
•    Седуксин эсвэл реланиум 0.5%-2-4 мл-ийг булчин судсанд тарина.
•    Аминазин 2.5%-1 мл эсвэл
•    Галоперидол 0.5%-1 мл-ийг мөн
•    Оксибутират натри /ГОМК/ 20%-20 мл-ийг тарина.
•    Пирацетам 20%-5 мл-ийг судсанд тарьж болно.
2.    Таталтын үед эпилепийн үед авдаг арга хэмжээг авна.
3.    Хордлогын янз бүрийн эмгэг жамын шалтгаантай комын байдлын үед амьсгал зүрх судасны үйл ажиллагаа дэмжих аналептик хийх болохгүй. Харин тархины үйл ажиллагааг сэргээх, бодисын солилцоог сайжруулах эмчилгээ хийнэ. Тархины хаванг бууруулахын тулд осмо-шээс хөөх эмчилгээ, лазикс тариагаар хийнэ. Бодисын солилцоо нөхөн сэргээх талын эмчилгээнээс глюкоз 20%-200-400 мл-ийг, панангин 10 мл, инсулин 8 нэгж, кокарбоксилаза 100 мг-ийг судсанд тарина. Комын үед авдаг ерөнхий арга хэмжээний дагуу ажиллана. Хэрэв хордлогын улмаас амьсгал нь дарангуйлагдан зүрхний цохилт удааширч /брадипноэ/, амьсгал нь тасалдвал интубаци, хиймэл амьсгал хийнэ.
4.    Хордлогын улмаас үүссэн уушигний хавангийн үед судсаар дараах эмчилгээг хийнэ. Преднизолон 60-100 мг-ыг юм уу дексаматозон 6-10 мг-ыг тарина.
5.    Хордлогын улмаас зүрхний хэм алдагдах, зүрхний хоригийн үед өвөрмөц эмчилгээ шаардах ба ийм үеийн эмчилгээ зүрхний хэм алдагдлын үед авдаг арга хэмжээтэй адил байна. /зүрхний хам алдагдлаас үзнэ үү/
6.    Хордлогын шалтгаант судасны цочир дутагдлын үед collapse-д авдаг арга хэмжээг авна. Хордлогын үеийн судасны хурц дутагдлыг хордлогын шалтгаант судасны дутагдал гэнэ.
7.    Хурц хордлогын улмаас шоконд орно. Шокийн клиник шинж нь Ц/Д унах, арьс салт нь цайх, зүрх нь савлах, амьсгаадах шинжээр илэрнэ.
8.    Хордлогын шокийн үед бодисын солилцооны эргэшгүй ацидоз болж, судасны хананы нэвчих чанар, түүний тонус алдагдаж, гиповолеми болно. микроциркуляцийн талын эмгэг DIC.s үүснэ. Ийм хүнд хордлогын үед полиглюкин 400 мл-ийг судсанд цусны даралтын өгсгөх зорилгоор тарина.
•    Реполиглюкин 400 мл-ийг цусны реологи чанар, микроциркуляцийг дэмжихийн тулд хийнэ.
•    Гемодез 300-400 мл-ийг судсаар тарьж хордлогыг тайлна.
•    Содын уусмал 4%-300 мл-ийг өгч ацидозоос хамгаална.
•    Кортикостероид бэлдмэл тарина. Хүчил шүлтэд түлэгдсэн, химийн бодисын хордлого түлэгдэлтийн шокийн үед өвчин намдаахын тулд морфин 1%-1 мл-ийг судсаар, нейролептик эмнээс /фентанил 5 мл, дроперидол 1-2 мл-ийг/ тарина.
Холинолитик эмнээ атропин 0.1%-1 мл-ийг булчин юм уу судсаар тарина. Хордлого бүхний урхаг аюул эхнээсээ эдгэрэх хүртлээ элэг, бөөрний үйл ажиллагааг саатуулж түүний хурц архаг дутагдалд оруулдаг. Энэ үед элэгний болон бөөрний хурц дутагдлыг эмчлэх ерөнхий зарчмыг баримтлана. Элэг бөөрний хурц дутагдлын үед хэвлийн гялтангийн угаалга, гемобсорбци гемодиализ хийнэ.
ЭСПЕРАЛЬ, ТҮҮНИЙ ХОРДЛОГО
Эспералийн ондоо нэршил нь /дисульфирам, антабус, тетурам, абстинил, алкофобин, антикол, антиэтиль/. Эспералийн бодисын солилцооны үндсэн нэгдэл нь диэтилкарбамат. Диэтилкарбамат нь HIV-вирусын эргэн төлжихийг саатуулдаг учир хүний дархлааны системийг сэргээдэг гэж үздэг. (Pompidon А, 1985 он). Дээрхи бодис нь (эспераль нь) альдегидрогенезад (АДГ) хориг саад үүсгэнэ. АДГ-нь хүний биед ацеталальдегид, нүүрсхүчил болж задрана. Эспералийг уух болон булчинд суулгасны дараа архи, пиво, хийжүүлсэн ундаа уухад хүний биед ацетальдегид илүү их хуримтлагдана.
Ацетильалдегидын физиологийн агуулагдах тун нь тархины нейроны бодисын солилцооны метаболиттой урвалд орж саармагждаг. Эспераль түүний (хордлого) тун хэтэрсэн үед болон эмчилгээ хийлгэж байхдаа спирт, шар айраг, монгол архи уувал хүний цусанд ацетальдегидын концентраци ихсэнэ. Энэ альдегид нь төв болон захын мэдрэлийн систем, зүрх судасны үйл ажиллагааг хямруулж хордлогод оруулдагтай холбоотой. Архинаас гаргах эмчилгээнд эспераль уулгах, арьс булчинд суулгах арга нь архи, согтууруулах төрлийн ундааг хэрэглэвэл хордлогод оруулдаг учраас архинд дуршилгүй болгох нөхцөлт рефлексийг бий болгодогт оршино. Эспералийн ердийн тун нь хүнд ямар нэг гаж нөлөө бага архинаас гарах эмчилгээний ач холбогдолтой ба ахиу тун нь цусанд ацетальдегидын хуримтлуулж гүн хордлогод оруулна. Уусан эспералийн 70-90% нь нарийн гэдсэнд шимэгдэнэ. Цусанд хуримтлагдах дээд төвшин нь ууснаас хойш 8-10 цагт хүрнэ. Эмчилгээ 12 цагийн дараа үйлчилж эхлэнэ. Хамгийн эгзэгтэй үе нь ууснаас хойшхи 12 цаг бөгөөд энэ үед архи уувал хордлогод хүргэх аюултай.
ХОРДЛОГЫН МЕХАНИЗМ
Эспералийн хордлого үзүүлэх бодисын солилцооны үндсэн элемент нь хүхэрт нүүрс устөрөгч, диэтилкарбамид бөгөөд дээрхи нэгдэл нь судас, бие махбодид агуулагдах төмөрлөгтэй нэгддэг. Төмөрлөг агуулах нэгдэл бие махбодид чухал хэрэгтэй.
Төмөрлөг агуулах ферментийн урвалж чанар дээрхи тетурам /эспералийн /бие махбодид хуримтлагдах ацетальдегидын концентрацийг цусанд тогтвортой байлгах ба архи уугаагүй үед хордлогод хүргэж болно. Ийм үед 5-7 мл хэмжээтэй архи түүний төрлийн ундааг хэрэглэхэд (ТЕТУРАМ ЭТАНОЛЫН УРВАЛ) гарна. Энэ нь ацетальдегид цусанд хуралдсантай холбоотой. Тетурам нь хүхэр агуулах сульфигидрилийн бүлгийн ферментээ идэвхгүй болгодог ба үүнд (гексокиназы, сукцинат-дегидрогенез АТФ) зэрэг орно. Ацетальдегид нь дээрх ферментийн бодисын солилцоонд сөргөөр нөлөөлдөг. Иймд тетурам нь нэг талаас хүнээ архиуухаас хамгаалах, архитай харшилдах, хүнийг дурлаад байгаа тэр архинаас нь холдуулах эм бэлдмэл боловч нөгөө талаасаа олон нөлөөтэй хор юм. Энэ хорт байдал нь дангаараа уураг тархи, элгийг бага гэмтээдэг ч архитай хосолбол архинаас илүү харш урвал, хордлого комад оруулна. Клиникийн практикт тетурамын архаг хурц хордлого гэж ангилна. Үүнээс гадна тетурам /эспераль/ ууж, арьс булчиндаа суулгуулсан хүн тэсвэр алдаж архи спирт хэрэглэвэл тетурам этанолийн харших урвал болно. Үүний клиник шинжийн илрэл нь унтаа байдалд орох, хэдэн цагаар ч хамаагүй унтах, ухаан алдах, өөрийн мэдээгүй дороо бие засах, таталт өгөх, цааш нь мэдрэл хордлогын комад орно. Ийм байдлаар Улаанбаатар хотын Цэргийн клиникийн төв эмнэлгийн Хордлогын тасагт эмчлүүлэгсэд олширч байна. ер нь хамт олон, гэр орныхон нь хүнээ архинаас албадан гаргахад тетурамыг сонгох болсон нь ажиглагдаж байна.
АРХИНЫ ЦОЧМОГ ХОРДЛОГО
Архины цочмог хордлого нь согтолт, солиорол, ухаан алдалт, мэдрэл хордлого, комын байдлаар илэрдэг. Согтолт гэдэг нь архины хордлогын эмгэг юм. Архины цочмог хордлогыг өвчний олон улсын ангилалд1.    Хүндрэлгүй архины цочмог хордлого
2.    Гэмтэлтэй архины цочмог хордлого
3.    Эмнэлгийн хүндрэл бүхий архины цочмог хордлого
4.    Солиорол бүхий архины цочмог хордлого
5.    Хүртэхүйн эмгэг бүхий архины цочмог хордлого
6.    Ухаан алдалт бүхий архины цочмог хордлого
7.    Таталт бүхий архины цочмог хордлого
8.    Эмгэг согтолт гэж авч үзжээ.
Архины цочмог хордлого үндсэн шинж нь согтолт юм. Цусан дахь архины хэмжээ 0.3% (30bu%)-аас бага байхад согтолтын шинж тэмдэг илэрдэггүй гэж үздэг. Цусан дахь архины хэмжээг харгалзан архины хордлогыг дотор нь хөнгөн, дунд ба хүнд согтолт гэж 3 ангилна. Цусан дахь архины хэмжээ 0.3-1.5% (30-150bu%) бол хөнгөн, 1.5-2.5% (150-300bu%) бол дунд, 3.5%-аас дээш буюу (300-аас дээш bu%) бол хүнд зэргийн согтолт буюу хордлогод орно гэж үздэг. Хүний цусан дахь архины хэмжээ 6-8% (600-800bu%) байхад үхүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Ийм хэмжээг үхлийн тун гэж тооцно. Цусан дахь архины хэмжээ ба согтолтын шинж тэмдэг хоорондоо хамаарал байдаггүй. Уусан архины ¼ нь ходоодонд, үлдсэн хувь нь нарийн гэдсэнд шимэгдэж цусанд орох ба бүх бие махбодиор тархана.
Дээд мэдрэлийн үйл ажиллагааны физиологийн өөрчлөлт болон эмнэлзүйн шинж тэмдэгийг харгалзан согтолтыг дотор нь:
•    Архины энгийн согтолт
•    Архины хэв шинжит биш согтолт буюу хордлого
•    Архины эмгэг согтолт буюу гүн хордлого гэж 3 хэлбэрт хуваан авч үзнэ.

Эм зүйн шинжлэх ухааны их сургууль

Энд дарна уу.

“Монос”-ын Хүрэлбаатар “Шаргал навчис”-аа дэлгэлээ


               “Монос” группын Ерөнхийлөгч, Анагаах ухааны академийн академич  гэдгээр нь олон нийтийн сайн таних Л.Хүрэлбаатар шүлэг найргийн “Шаргал навчис” номоо саяхан хэвлүүлжээ.
Монгол улсын төрийн шагналт,  академич Л.Хүрэлбаатар сурах бичиг, гарын авлага, судалгаа шинжилгээний нийт   11 ном монгол,  орос хэл дээр туурвин,  хэвлүүлсэн бөгөөд   энэ нь шүлэг найргийн хувьд түүний анхны ном юм.

 Аль 1970-аад оны сүүлчээр “Утга зохиол, урлаг”, “Залуучуудын үнэн” сонинд шүлэг найргаа хэвлүүлж байсан түүнийг уран бүтээлийнх нь найз нөхөд анхны номоо дэндүү орой гаргалаа хэмээж буй аж. Монгол улсын төрийн шагналт, ардын уран зохиолч,соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн уг номын өмнөтгөлд :  “Бодоод байхад нилээн эрт хар залуугаасаа шүлэг бичсэн нь мэдрэгдэхээс гадна зав гарсан цагтаа юм уу, уйдахдаа зугаацсан хуумгай сонирхол ерөөсөө ажиглагдсангүй!  Л.Хүрэлбаатар “хэрсүү” уншигч, шүлэгч, монгол яруу найргийн “Сүүдрийн засгийн газрын нэгэн эрхэм байж...” гэж бичжээ. Өвчнөөс анагаах увьдистай олон эмээ ард олондоо өргөн барьсан нэгэн эрхэм ийнхүү уншигч таны оюуны цангаа тайлах  “Шаргал навчис” -аа  дэлгэн барьж буй нь энэ ажгуу.

Шаргалхан навчсын хамт

Шаргалхан навчсын хамт газар унах бүрийдээ
Шархалдаг юм аа, зүрх минь намар намраар...
 Ахархан хувь заяагаа аргагүй нэгэнтээ мэдэрч,
 Амьдын хорвоог улам ихээр хайрладаг юм аа.

Шаргалхан навчсын хамт хийсэн хөглөрөх бүрийдээ
Шаналдаг юм аа, зүрх минь намар намраар...
Орчлонгийн мөнх бусын утгыг нэгэнтээ тайлж,
Орь зүрх уяхнаас уяхан болдог юм аа.

Шаргалхан навчсын хамт тэнгэрээр нисэх бүрийдээ
Шаралхдаг юм аа, зүрх минь намар намраар...
Богинохон ч гэлээ заяандаа эрхгүй нэгэнтээ бахархаж,
 Бодь сэтгэл өөрийн эрхгүй омогшдог юм аа.
 Харанхуй минь

Хав харанхуй минь,
Хамгаас дотно анд минь.
Хайгаад ч олдохгүй
Хаяж одохгүй анд минь.

Үгийг минь дуустал
 Тэвчиж сонсдог нь чи.
Үйлийг минь барагдтал
Тэсч л дагадаг нь чи.

Дэргэд байхгүй юм шиг
Дэндүү даруухан.
Санаа алдахад
Садаа болохгүй,
Уйдаж цөхрөхөд
Урваж шарвахгүй.

Олон үггүй,
Ороо зангүй

Аливааг чамаас нуух хэрэггүй.
Алдаа оноогоо ч тайлагнах хэрэггүй.

Долигонож гүйхгүй,
Дороо дэвхцэхгүй.
Хов зөөхгүй,
Хошуу цорвойхгүй.
Бурхан багш шиг
Сургааль айлдахгүй,
Чөтгөр шиг бас
Чангааж өдөхгүй.
Хав харанхуй минь,
Хаяж орхихгүй анд минь.
Хайгаад ч олдохгүй
Хамгаас дотно анд минь.